“Au-Pair” гэдэг үг нь франц хэлнээс гаралтай бөгөөд дэлхийд Au-Pair гэдэг үгээрээ хэрэглэгддэг. Анх 1969 онд Францын Strassbourg хотноо европын орнуудын төлөөлөгчдийн хурал болж Au-Pair хөтөлбөрийн үндсэн зүйл заалтыг батлан гаргаж албан ёсоор хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үедээ европын улс орны охид, хөвгүүд 6 сараас 1 жилийн хугацаанд тухайн гадаад орны зочин айлдаа байрлан гадаад хэл сурах боломжтой болжээ. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт Au-Pair хөтөлбөр хэрэгжиж, дэлхийн мянга мянган залуус энэхүү хөтөлбөрийн үр шимээр шинэ соёл, шинэ улстай танилцаж, шинэ хэл сурч, өөрийн оюун мэдлэгийн хүрээг өргөжүүлэн тэлсээр байна.
© 2023 он. dreamguide. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.