Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман /Австри, Швейцарь/ улсад хүүхэд асрагч (au-pair) –аар ажиллахад дараах шаардлага тавигдана.
Шаардлага хангасан нөхцөлд энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.
Насны ангилал: |
Герман |
18-26 |
Австри |
18-27 |
|
Швейцарь |
18-26 |
|
Гадаад хэлний мэдлэг |
Герман, Австри, Швейцарьт 200 цагаас дээш герман хэлний хичээлд хамрагдсан байна. |
|
Гэр бүлийн байдал |
Гэрлээгүй, хүүхэдгүй байх |
|
Ёс суртахууны доголдолгүй, эмнэлгийн үзлэгт хамрагдсан байх. |
||
Хүүхэд харах туршлагатай байх: |
Бага насны хүүхэд харж байсан туршлагатай байх, тухайн насны хүүхдийн насны онцлогт тохируулан харьцах чадвартай байх ёстой. |
|
Гэр орны хөнгөн ажил хийх дадлагатай байх |
Гэрийн хөнгөн ажил тухайлбал: тоос соруулах, тоос арчих, хүүхдийг өрөөг эмхлэж цэгцлэх, аяга таваг угаагч машинаар угаах гэх мэт хийнэ. Тоос сорогч, автомат угаалгын машин, аяга таваг угаагч машин гэх мэт ажиллуулж чаддаг байх. |
Жич: Герман улсад хүүхэд асрагч (Аu-Рair)–аар виз мэдүүлэхэд зайлшгүй А1 шатны сертификатын шалгалт өгсөн байх үүрэгтэй. Герман хэлний мэдлэггүй тохиолдолд тус компанийн харьяа герман хэлний гэрээт төвд суралцах боломжтой.
© 2023 он. dreamguide. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.