Та энэ хөтөлбөрт хамрагдсанаар герман хэлийг хамгийн хямд зардлаар орчинд сурах, мөн европын улс орнуудтай өөрийн биеэр танилцах боломжтой болно. Цаашлаад 1 жилийн дараа шууд германдаа нийгмийн сайн дурын ажил fsj-д хамрагдах, мөн Австрид дахин 1 жил Au-Pair хийх болон Авсрийн их сургуульд үргэлжлүүлэн сурч үлдэх боломжийг олж авна.

Герман улсруу Au-Pair-аар виз мэдүүлэх журам

Au-Pair нь өөрийн герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёлын солилцооны хүрээнд герман оронд ажиллахад хүүхэд асрагчийн гол зорилго нь оршино.

Виз мэдүүлэх маягтыг визийн тасгаас үнэ төлбөргүй авна.

Виз мэдүүлэхдээ үйлчилгээний хураамж төлөх бөгөөд татгалзсан хариу өгөх буюу материалаа буцааж авсан тохиолдолд уг хураамжийг буцааж олгохгүй. 

Виз мэдүүлэх маягтыг бөглөхөд орчуулгын товчоо болон гуравдагч этгээдээс туслалцаа авах шаардлагагүй.

Хэн нэгний туслалцаатай бөглөсөн мэдүүлгийн үнэн зөвийг зөвхөн та өөрөө хариуцна.

Герман улсад хүүхэд асрагч (au-pair)-аар явах виз олгох тухай санамж бичиг
Хүүхэд асрагчаар явах хүн герман хэлний анхан шатны мэдлэгтэй (А1) байх ёстой. Визийн мэдүүлгийг хүлээн авсны дараа Герман хэлний мэдлэгийг шалгана. Эсвэл Гёте Институтийн “А1 Start Deutsch-1” сертификатыг хүлээн зөвшөөрнө.

Хүүхэд асрагч нь ажиллаж эхлэх үедээ 18 нас хүрсэн байх бөгөөд визийн мэдүүлгээ өгөх өдөр 27 нас хэтрээгүй байх ёстой.

Дараах бичиг баримтыг өөрийн биеэр авчирч өгнө.Үүнд:

  • Оршин суух зөвшөөрөл хүсч герман хэл дээр бүрэн гүйцэд бөглөсөн 2 хувь урт хугацааны виз мэдүүлэх маягт.
  • Биометрийн шаардлагыг хангасан 35х45 мм-ийн харьцаатай хоёр хувь цээж зураг 
  • Хүчинтэй гадаад паспортыг 2 хувь хуулбарын хамт авч ирэх
  • Хүлээн авах гэр бүлийн урилга, хүүхэд асрагчаар ажиллах гэрээ, тус бүр эх хувиараа, RAL certificate-тай агентлагийн хувьд 2 хувь хуулбарын хамт.
  • Хүүхэд асрагчаар ажиллах виз олгоход Герман улс дахь холбогдох байгууллагын зөвшөөрлийг авдаг тул 6-8 долоо хоног шардлагатай гэж төлөвлөх нь зүйтэй.
  • Та нэг улсад нэг удаа нэг жилийн хугацаатай Au-Pair-аар байж хэл сурах боломжтойг анхаарна уу. Харин европын өөр оронд дахин 6 сараас 1 жилийн хугацаатай Au-Pair байх боломжтой болно.

© 2023 он. dreamguide. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.