Герман улс руу Аu-Рair-аар явахын тулд заавал анхан шатны Герман хэлний мэдлэгийг баталсан шалгалт болох “Start Deutsch A1”-ыг өгч тэнцсэн байх шаардлагатай. Энэ шалгалтыг 2010 оны 1-р сард Монголд Гёте-Институтын салбар нээгдснээр өгөх боломжтой болсон.
А1 шатны мэдлэгт юу багтах вэ?
Энгийн өдөр тутмын энгийн хэрэглээний өгүүлбэрийг ойлгодог ашиглаж чаддаг, өөрийгөө илэрхийлдэг байх, өгүүлбэрээр бусадтай харилцан ярьж чаддаг. өөрийгөө болон бусдыг танилцуулж бусад хүнийг өөр хүнд танилцуулдаг болно.
Жишээ нь: хаана амьдардаг, ямар хүн таних, ямар эд зүйлстэй эсэхийг хэлэх бас иймэрхүү төрлийн асуултууд хариулт өгч чаддаг байх.
Австри, Швейцари улс руу Au-Pair-аар явахад шаардагдах хэлний мэдлэг
Aвстри, Швейцарь улс руу Аu Рair-аар явахад герман хэлний ахисан А2 түвшний мэдлэгтэй байх ёстой. Доод тал 200-240 цагийн Герман хэлийг үзсэн байх шаардлагатай.
Ахисан шат буюу А2 шатны мэдлэгт
Элбэг хэрэглэгддэг, өдөр тутмын энгийн хэрэглэгддэг яриа, өгүүлбэрүүдийг ойлгодог, мөн тэр хүрээндээ утга санааны уялдаа холбоог ойлгодог.
Жишээ нь: хүний талаарх мэдээлэл мөн гэр бүл, худалдаа наймаа, ажил мэргэжил, орчин тойрон
Энгийн дадлага хэлбэрийн үйл явцад өөрийгөө илэрхийлнэ.үүнд: энгийн болон шууд хэлбэрийн мэдээлэл эд зүйлсийн талаар өөрийн гарал үүсэл боловсрол өөрийн орчин тойронтой харилцах эд зүйлийн уялдаа холбоог өөрийн хэмжээнд тодорхойлдог байх.
© 2023 он. dreamguide. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.