Герман улсад 1 жилийн хугацаанд зочин айлынхаа мамаг харангаа тухайн орны соёл, зан заншилтай танилцаж герман хэлийг орчинд нь сурах боломжийг 18-25 насныханд олгодог олон улсын соёлын солилцооны хөтөлбөр болно. 

Нийт гарах зардал 5.5-6 сая төгрөг: 

  • Онгоцны тийз 1 талдаа
  • Элчингийн визний хураамж
  • А1 шалгалтын төлбөр
  • Эрүүл мэндийн шинжилгээний зардал
  • Мэргэжлийн орчуулгын төлбөр
  • Манай зуучлалын төлбөр 2.5сая төгрөг /герман хэлний анхан шатны сургалтын багц төлбөр+ажлын хөлс+зуучлалын төлбөр/

Ерөнхий шаардлага: 18-25 насны охид залуус, герман хэлний суурь мэдлэгтэй байх, хүүхэд харж байсан туршлагатай, хүүхдэд хайртай, харилцааны соёлтой, өөрийгөө нээн хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрүүл мэнд, сэтгэцийн ямар нэгэн асуудалгүй байх.

Хөтөлбөрийн давуу тал болон боломжууд: 

  • Герман орны төдийгүй европын орнуудын соёл, зан заншилтай танилцах;

герман хэлийг орчинд нь практик амьдралд суралцах

  • Герман улсдаа үргэлжлүүлэн их дээд сургуулийн бэлтгэлд орох
  • Мэргэжлийн дадлага хийнгээ суралцах (Аusbildung) 
  • Нийгмийн сайн дурын ажил хийх;
  • Герман хэлтэй өөр улс оронлуу дахин Au-Pair хийх
  • Австри, Швейцарь-ын их, дээд сургуульд элсээ орох зэрэг маш олон бодит боломж бий.

© 2023 он. dreamguide. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.