Герман улсад 1 жилийн хугацаанд зочин айлынхаа мамаг харангаа тухайн орны соёл, зан заншилтай танилцаж герман хэлийг орчинд нь сурах боломжийг 18-25 насныханд олгодог олон улсын соёлын солилцооны хөтөлбөр болно.
Ерөнхий шаардлага:
18-25 насны охид залуус, герман хэлний суурь мэдлэгтэй байх, хүүхэд харж байсан туршлагатай, хүүхдэд хайртай, харилцааны соёлтой, өөрийгөө нээн хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрүүл мэнд, сэтгэцийн ямар нэгэн асуудалгүй байх.
Австри, Швейцарь-ын их, дээд сургуульд элсээ орох зэрэг маш олон бодит боломж бий.
7000-3553“Au-Pair” гэдэг үг нь Франц хэлнээс гаралтай бөгөөд дэлхийд Au-Pair гэдэг үгээрээ хэрэглэгддэг. Анх 1969 онд Францын Strassbourg хотноо европын орнуудын төлөөлөгчдийн хурал болж Au-Pair хөтөлбөрийн үндсэн зүйл заалтыг батлан гаргаж, албан ёсоор хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Тухайн үедээ зөвхөн европын орны охид, хөвгүүд 6 сараас 1 жилийн хугацаанд гадаад зочин айлд байрлан хэл сурах боломжтой байсан бол өдгөө дэлхийн өнцөг булан бүрт энэхүү гайхалтай хөтөлбөр хэрэгжиж, мянга мянган залуус хүссэн гадаад хэлээ орчинд нь сурч, соёлын үрийг тарин түүчээлсээр байна.
Онгоцны тийз 1 талдаа
Элчингийн визний хураамж
А1 шалгалтын төлбөр
Эрүүл мэндийн шинжилгээний зардал
Зуучлалын төлбөр 2.5сая төгрөг /герман хэлний анхан шатны сургалтын төлбөр+ажлын хөлс+зуучлалын төлбөр/
Мэргэжлийн орчуулгын төлбөр
Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман /Австри, Швейцарь/ улсад хүүхэд асрагч (au-pair) –аар ажиллахад дараах шаардлага тавигдана. Шаардлага хангасан нөхцөлд энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.
Та энэ хөтөлбөрт хамрагдсанаар герман хэлийг хамгийн хямд зардлаар орчинд сурах, мөн европын улс орнуудтай өөрийн биеэр танилцах боломжтой болно. Цаашлаад 1 жилийн дараа шууд германдаа нийгмийн сайн дурын ажил fsj-д хамрагдах, мөн Австрид дахин 1 жил Au-Pair хийх болон Авсрийн их сургуульд үргэлжлүүлэн сурч үлдэх боломжийг олж авна.
Герман улсруу Au-Pair-аар виз мэдүүлэх журам
Au-Pair нь өөрийн герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёлын солилцооны хүрээнд герман оронд ажиллахад хүүхэд асрагчийн гол зорилго нь оршино. Виз мэдүүлэх маягтыг визийн тасгаас үнэ төлбөргүй авна.
Виз мэдүүлэхдээ үйлчилгээний хураамж төлөх бөгөөд татгалзсан хариу өгөх буюу материалаа буцааж авсан тохиолдолд уг хураамжийг буцааж олгохгүй. Виз мэдүүлэх маягтыг бөглөхөд орчуулгын товчоо болон гуравдагч этгээдээс туслалцаа авах шаардлагагүй. Хэн нэгний туслалцаатай бөглөсөн мэдүүлгийн үнэн зөвийг зөвхөн та өөрөө хариуцна.
Герман улсад хүүхэд асрагч (au-pair)-аар явах виз олгох тухай санамж бичиг
Хүүхэд асрагчаар явах хүн герман хэлний анхан шатны мэдлэгтэй (А1) байх ёстой. Визийн мэдүүлгийг хүлээн авсны дараа Герман хэлний мэдлэгийг шалгана. Эсвэл Гёте Институтийн “А1 Start Deutsch-1” сертификатыг хүлээн зөвшөөрнө. Хүүхэд асрагч нь ажиллаж эхлэх үедээ 18 нас хүрсэн байх бөгөөд визийн мэдүүлгээ өгөх өдөр 27 нас хэтрээгүй байх ёстой.
Дараах бичиг баримтыг өөрийн биеэр авчирч өгнө.Үүнд:
Оршин суух зөвшөөрөл хүсч герман хэл дээр бүрэн гүйцэд бөглөсөн 2 хувь урт хугацааны виз мэдүүлэх маягт.
Биометрийн шаардлагыг хангасан 35х45 мм-ийн харьцаатай хоёр хувь цээж зураг
Хүчинтэй гадаад паспортыг 2 хувь хуулбарын хамт авч ирэх
Хүлээн авах гэр бүлийн урилга, хүүхэд асрагчаар ажиллах гэрээ, тус бүр эх хувиараа, RAL certificate-тай агентлагийн хувьд 2 хувь хуулбарын хамт.
Хүүхэд асрагчаар ажиллах виз олгоход Герман улс дахь холбогдох байгууллагын зөвшөөрлийг авдаг тул 6-8 долоо хоног шардлагатай гэж төлөвлөх нь зүйтэй.
Та нэг улсад нэг удаа нэг жилийн хугацаатай Au-Pair-аар байж хэл сурах боломжтойг анхаарна уу. Харин европын өөр оронд дахин 6 сараас 1 жилийн хугацаатай Au-Pair байх боломжтой болно.
Онлайн төлбөр: Та манай вэбсайт дээрх таны сонгосон барааны сагсанд орж, сагсанд байгаа бүх бараа бүтээгдэхүүний мэдээллийг шалгаж, онлайн төлбөр хийх сонголтыг хийж болно. Онлайн төлбөр хийхийн тулд таны картын мэдээллийг оруулах, хэрэв шаардлагагүй болон таны вебсайтын холбоосон шифрлэгдсэн байвал та тэдгээрийг ашиглах боломжтой.
Хүүхэд асрагч (au-pair) дахин виз мэдүүлэх
Та герман улсад 1 жилийн хугацаатай Аu Рair-аар байгаа бол дараа жил нь герман хэлээр ярьдаг Австри эсвэл Швейцарь улсад дахин 1 жилээр Аu Рair-аар байж герман хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн сурах боломжтой. Ингэхийн тулд та заавал монголдоо буцан ирэх шаардлагагүй тухайн улсын элчин сайдын яамнаас албан ёсоор виз хүснэ. Олон улсын Аu Рair хөтөлбөрийг тухайн улсын аль нэг яамны дэргэдэх газар, агентлаг хариуцдаг тул таны ямарваа нэгэн эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн улсын зохих шатны байгууллагад хандахад хангалттай.
Хэлний курсээр виз сунгах
Герман улсад хүүхэд асрагч (au-pair) хугацаа дуусахаас өмнө хэлний курс суралцахаар оршин суух виз мэдүүлэх боломжтой. Үүний тулд хэлний сургуульд суралцахаар бүртгүүлсэн баримт, герман улсад мөрддөг батлан даалт маягт эсвэл германы аль нэг банкинд нэг сарын........... еврогоор бодож 1 жилийн баталгаа болох ..........еврог дансандаа байршуулсан байх шаардлагатай
Герман улс руу Аu-Рair-аар явахын тулд заавал анхан шатны Герман хэлний мэдлэгийг баталсан шалгалт болох “Start Deutsch A1”-ыг өгч тэнцсэн байх шаардлагатай. Энэ шалгалтыг 2010 оны 1-р сард Монголд Гёте-Институтын салбар нээгдснээр өгөх боломжтой болсон.
Энгийн өдөр тутмын энгийн хэрэглээний өгүүлбэрийг ойлгодог ашиглаж чаддаг, өөрийгөө илэрхийлдэг байх, өгүүлбэрээр бусадтай харилцан ярьж чаддаг. өөрийгөө болон бусдыг танилцуулж бусад хүнийг өөр хүнд танилцуулдаг болно. Жишээ нь: хаана амьдардаг, ямар хүн таних, ямар эд зүйлстэй эсэхийг хэлэх бас иймэрхүү төрлийн асуултууд хариулт өгч чаддаг байх.
Элбэг хэрэглэгддэг, өдөр тутмын энгийн хэрэглэгддэг яриа, өгүүлбэрүүдийг ойлгодог, мөн тэр хүрээндээ утга санааны уялдаа холбоог ойлгодог. Жишээ нь: хүний талаарх мэдээлэл мөн гэр бүл, худалдаа наймаа, ажил мэргэжил, орчин тойрон Энгийн дадлага хэлбэрийн үйл явцад өөрийгөө илэрхийлнэ.үүнд: энгийн болон шууд хэлбэрийн мэдээлэл эд зүйлсийн талаар өөрийн гарал үүсэл боловсрол өөрийн орчин тойронтой харилцах эд зүйлийн уялдаа холбоог өөрийн хэмжээнд тодорхойлдог байх.
Aвстри, Швейцарь улс руу Аu Рair-аар явахад герман хэлний ахисан А2 түвшний мэдлэгтэй байх ёстой. Доод тал 200-240 цагийн Герман хэлийг үзсэн байх шаардлагатай.
Та энэ хөтөлбөрт хамрагдсанаар герман хэлийг хамгийн хямд зардлаар орчинд сурах, мөн европын улс орнуудтай өөрийн биеэр танилцах боломжтой болно. Цаашлаад 1 жилийн дараа шууд германдаа нийгмийн сайн дурын ажил fsj-д хамрагдах, мөн Австрид дахин 1 жил Au-Pair хийх болон Авсрийн их сургуульд үргэлжлүүлэн сурч үлдэх боломжийг олж авна
ЗОЧИН АЙЛЫНХАА ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛД ЯВАХ
ГЕРМАН ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД 7 ХОНОГТ 2 УДАА СУУХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ
СУРГУУЛЬ РУУ ИРЭХ ОЧИХ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ ЗОЧИН АЙЛ ДААНА
ГЕРМАНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ,КОЛЛЕЖ,AUSBILDUNG-Д ЭЛСЭХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭХ БОЛОМЖ
ЗОЧИН АЙЛААСАА САР БҮР ХАЛААСНЫ МӨНГӨ 950000₮ /280euro/ авна.
ЗОЧИН АЙЛДАА ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨНД АМЬДАРНА
Танд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байна уу? тэгвэл яг одоо бидэнтэй холбогдож уулзалтын цаг товлоорой
Дэлгэрэнгүй мэдээлэл авах